ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДААГ ХАНГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг байгуулан Засгийн газрын 2022 оны “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 180 дугаар тогтоол батлагдсан.

Тус тогтоолын дагуу 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлуудыг шат дараатай хийсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хаягийн өгөгдөл мэдээллийг засварлаж, хаягийн мэдээллийн сан байгуулан, хаяг олгох асуудлыг цахимжуулсан боловч хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хаягжуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбох, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог хангах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 60 дугаар захирамжаар “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын холбогдох үйл ажиллагааг уялдуулах ажлыг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулж бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны реформ хийхэд зөвлөх үйлчилгээ авах үүднээс БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай, мөн Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, хаягийн нэгдсэн системийг шинэчлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж, хөгжүүлэх зорилгоор тус улсын Газар, Геоматик /LX/-ийн Корпорацтай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлууд хийгдэхээр болсон. Үүнд:







Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү