ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хот байгуулалтын кадастрын цахим систем хэрэглээнд нэвтэрч байгаатай холбогдуулан барилгын ажлын зөвшөөрлийг цахимаар олгох, ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн шугам сүлжээ, тохижилт, ногоон байгууламжийн өгөгдлийг мэдээллийн санд бүртгэх, иргэн, хуулийн этгээд, олон нийтэд мэдээллийн санг сурталчлах, нэвтрүүлэхэд тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх сургалтыг Хот байгуулалтын кадастрын хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, аймгийн ерөнхий архитектор, инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн, геодезийн мэргэжилтэн, хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн 32 хүн оролцлоо.

Сургалтанд Газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Г.Цогтсайхан нар Хот байгуулалтын кадастрын талаар баримтлах бодлого, чиглэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж байгаа асуудал шийдвэрлэх асуудлын талаар сургалтад оролцогчидтой санал солилцлоо.