ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД УЛСЫН БҮРТГЭЛД МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛЭН ОРУУЛАХ ТУХАЙ
Хуулийн хэрэгжилтийг хангах, мөнгө угаах болон терроризмтой тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх бэлтгэл ажлын хүрээнд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байна.
Иймээс геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй болон газрын мэргэжлийн байгууллагын эрх бүх аж ахуйн нэгжүүд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тооттой танилцаж, өөрсдийн үнэн зөв, эцсийн мэдээллийг бүрдүүлэхэд анхаарна уу.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү