МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Доорх аж ахуйн нэгжүүд “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-д заасан инженер, техникийн үндсэн ажилтны мэдээлэл танай компаний нэр дээр бүртгэгдээгүй байна. Энэ нь Барилга, хот байгуулалтын яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч болох дээрх аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний 2.6 дахь заалтыг зөрчсөн үйлдэл тул өөрийн компанид ажилладаг геодезийн инженерийн овог, нэр, регистр, дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагааны мэдээллийг ГЗБГЗЗГ-т 14 хоногийн дотор яаралтай ирүүлнэ үү.
Заасан хугацаанд мэдээллээ ирүүлээгүй бол “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг холбогдох хурлаар хэлэлцүүлж БХБ-ын Сайдад уламжлах болохыг мэдэгдэж байна.
д/д |
Байгууллагын нэр |
Захирал |
ТЗ огноо |
ТЗ дугаар |
ТЗ төрөл |
1 |
Макро ланд ХХК |
Шагдарсүрэн.С |
12/21/2020 |
2017/82 |
ГҮҮ |
2 |
Борголжин-Эрдэнэ ХХК |
Гүлжайна.С |
12/21/2020 |
2017/84 |
ГҮҮ |
3 |
Хос алтан пирамид ХХК |
Санжмятав.Н |
7/5/2021 |
2018/49 |
ГҮҮ |
4 |
Вектор ланд ХХК |
Батцэцэг.Я |
10/19/2021 |
2018/61 |
ГҮҮ |
5 |
Вертекс газар ХХК |
|
3/6/2022 |
2019/53 |
ГҮҮ |
6 |
Природа ХХК |
Батмөнх.Б |
3/6/2022 |
2019/27 |
ГҮҮ |
7 |
Билайн ланд ХХК |
Дөлгөөн.А |
3/19/2022 |
2019/22 |
ГҮҮ |
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү