МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг чадавхижуулах сургалт арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 23-25-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг шинээр хийхэд геодезийн улсын болон дэд сүлжээ, тэдгээрийн хоорондын хөрвүүлгийг тогтоох, газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хянан шалгах, газрын кадастрын хот байгуулалтын URBAN цахим системд геодези, зураг зүйн мэдээлэл оруулах, засварлах, шинэчлэхэд шаардлагатай ажлын дараалал, гүйцэтгэлд сургаж дадлагажууллаа.
Сургалтыг тус газрын Геодези, зураг зүйн хэлтсээс гадна геодези, зураг зүйн салбарын мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, туршлага хуримтлуулсан Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй инженерүүд, ШУ-ны эрдэмтэн судлаач доктор нар өөрийн хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон геодези зураг зүйн салбарт хэрэглэгдэж буй шинэ дэвшилтэт текник технологи, арга аргачлалын талаар гадаад оронд суралцсан туршлагаасаа хуваалцлаа.