МЭРГЭЖИЛ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газараас ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн сургуулийн Геодези мэргэжлийн 3-р курсын оюутнуудад Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын үүсэл хөгжил, бүтээгдэхүүн, үйлчилгээний музейтэй танилцан, геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагаа болон мэргэжил сурталчлах, байршил тодорхойлох навигацийн хиймэл дагуулын систем (GNSS)-ийн байнгын ажиллагаатай суурин станцын хэрэглээ, удирдлага зохион байгуулалт, газар зүйн нэрийн чиглэлээр улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцуулах сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Геодези мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууд тус танилцуулга, сургалтад хамрагдсанаар ГЗБГЗЗЕГ-т үйлдвэрлэлийн дадлага хийх сонирхолтой байгаа, эрдэм шинжилгээний болон судалгааны ажил бичих сэдвээ олж авсан талаар санал, сэтгэгдлээ илэрхийллээ.