МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ”-ЫГ БАТАЛЛАА
Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан нийслэл болон түүний 8 дүүрэг, 20 аймгийн нийт 271 сумдын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршил болон холбогдох яамдаас ирүүлсэн саналыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байгаа эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд тусгасан.
Ийнхүү тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг холбогдох хууль, журмын дагуу давхцал, зөрчилтэй эсэхийг шалгадаг болсноор улсын хэмжээнд газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сумдыг төлөвлөгөөтэй болгож, газрын эрх олгох асуудлыг зөвхөн төлөвлөгөөний дагуу явуулах, газрын зөрчил, маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах төсвийн зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү