МОНГОЛЫН ГЕО-МЭДЭЭЛЛИЙН ХОЛБООНООС УУЛЗАЛТ, ТАНИЛЦУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монголын Гео-Мэдээллийн холбоо болон ГЗБГЗЗГ нь гео-мэдээллийн салбарын мэргэжлийн туслалцаа, зөвлөмж өгөх, газар зүйн мэдээллийн системийн өдрийг тэмдэглэх, олон улсын хэлэцүүлэг зохион байгуулах, хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг гео-мэдээллийн салбарын үйл ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн 2019/61 тоот хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.
Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй эхний арга хэмжээ болох дараах судалгааны танилцуулгa, илтгэлүүдээ ГЗБГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд өнөөдөр 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцууллаа. Цаашид судалгаа, мэдээлэл, туршилга солилцон хамтран ажиллахаар боллоо.
- Гео-уулзалтын таницуулга, Монголын Гео-Мэдээллийн холбоо
- SENTINEL Хиймэл дагуулын мэдээ ашиглах боломжууд - Др. Б.Баянтунгалаг /Монголын Гео-Мэдээллийн холбоо/
- Монгол Улсын GNSS-ийн сүлжээ, Геодинамикийн судалгаанд хэрэглэх нь - Д.Эрдэнэзул /Одон орон, геофизикийн хүрээлэн/
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү