МУИС-ИЙН ЗАХИРАЛ Б.ОЧИРХУЯГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү болон МУИС-ийн захирал Б.Очирхуяг нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлж буй “САТРЕПС” хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл Монгол Улсын Их Сургууль дээр хэрэгжиж эхлээд байна. Тус төслийн зорилго нь Монгол, Японы эрдэмтэд хамтран бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах юм.

Тус газар нь дээрх төслийн хүрээнд шинжлэх ухааны судалгаанд үндэслэн зуны халуун, өвлийн хүйтэн эрс тэс уур амьсгал, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг манай орны нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан бэлчээрийн ургамлыг сонгон авч, судлах замаар нөхөн сэргээлтийн технологийг боловсруулж, практикт нэвтрүүлэхэд хамтран ажиллана.  

Цаашид тус газраас салбарын эрдэмтэн судлаачдын судалгааг хамтран хэрэгжүүлэх, шинэ аргачлал, технологийг турших, үр дүн, ололт амжилтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно.