НҮБ-ЫН ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 15 ДУГААР НЭГДСЭН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Ази-Номхон далайн бүсийн хороо /ESCAP/, НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн мэдлэг, инновацийн төв /UNGGKIC/, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамнаас хамтран зохион байгуулж буй НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн 15 дугаар нэгдсэн хуралдаанд 30 гаруй орны 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.









Хурлаар НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 зорилтыг хэрэгжүүлэхэд тус хорооны Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан “Мэдлэг хуваалцах”, “Туршлага хуваалцах”, “Чадавхийг дээшлүүлэх”-д онцгойлон анхаарал хандуулж идэвхитэй хамтран ажиллах, гишүүн улсуудын болон НҮБ-аас зохион байгуулж буй семинар, сургалтад бүсийн улсуудын төлөөллийг хамруулах, Гео Хиймэл оюун ухааныг өргөн ашиглах, гишүүн улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг хэрхэн эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн 15 дугаар нэгдсэн хуралдааны шийдвэрийг хэлэлцэж батлан, дараагийн 16 дугаар нэгдсэн хуралдааныг Сингапур улсад 2027 оны 09 дүгээр сард Сингапурын Газрын Алба зохион байгуулахаар боллоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү