Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо /UN-GGIM/-ны 13 дахь удаагийн чуулган
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо /UN-GGIM/-ны 13 дахь удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод 08 дугаар сарын 01-ээс 04-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү 13 дахь удаагийн чуулганы үндсэн зорилго нь “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт болон Нэгдсэн Үндэстний байгууллагын орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, түүний хэрэгжилтийн байдал, үр дүнг хэлэлцэх, бүх гишүүн орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо /UN-GGIM/-той тогтвортой хамтран ажиллаж ирсэн ба тус газрын дарга Ж.Батсайхан дээрх чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож, манай улсад Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах үйл ажиллагаа, ололт амжилт, сорилт зэргийн талаар танилцуулсан юм. Үүнээс гадна доорх чиглэлээр 13 дахь удаагийн чуулганд оролцож байна. Үүнд:
-“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт болон Нэгдсэн Үндэстний байгууллагын орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, түүний хэрэгжилтийн байдал, үр дүнг хэлэлцэх, бүх гишүүн орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх;
-НҮБ-ын “Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 12 дугаар чуулган”-ы үр дүнг хэлэлцэх;
-Орон зайн мэдээлэл, газарзүй, газрын бодлого зохицуулалт, харилцаа болон холбогдох бусад салбарыг хариуцсан Эдийн засаг, нийгмийн салбар хорооны үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх;
-Шинээр хөгжиж буй орон зайн мэдээллийн экосистем, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлын орон зайн мэдээлэл, далай тэнгисийн орон зайн мэдээллийн цогц системийн голлох, анхаарал татаж буй асуудлыг хэлэлцэх;
-Дэлхийн банкны Орон зайн мэдээллийн багтай Монгол Улсад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах төслийн санхүүжилтийн талаар санал солилцох;
-Нэгдсэн Үндэстний байгууллага, Дэлхийн банкны зөвлөхүүд, Сингапур, Япон, Энэтхэг, Индонез болон бусад орны ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлөөллүүдтэй уулзах, хамтын ажиллагааны холбоо тогтоох;
Мөн чуулган эхлэхийн өмнөх болон дараах хугацаанд салбар хороодын холбогдох хуралд оролцох, ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох, холбоо тогтоох зэрэг болно.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү