НИЙСЛЭЛИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Хяналт шалгалтын газартай хамтарсан уулзалтыг 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

Нийслэлийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хүсэлтийг 21 аймгийн хэмжээнд хэрэглэгдэж буй Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ээр дамжуулан хүлээн авах. 

Төрийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуй нэгжээс шаардахгүй байх чиглэлийг баримтлан тус системээр газрын харилцаа, барилга хот байгуулалттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар харж баригдаж буй барилгад явцын хяналт хийх, зөрчилтэй барилга, байгууламж, дэд бүтцийн мэдээллийг оруулах талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.