ОРОН ЗАЙН СУУРЬ 18 ӨГӨГДЛИЙН СТАНДАРТЫН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХДУГААР ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/110 тушаалаар батлагдсан  Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн орон зайн суурь өгөгдлийн үзүүлэлтийн стандартын төслийг батлуулах, Стандарт, хэмжил зүйн газартай хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хурлыг 2021 оны 05 дугаар сарын 24-нд зохион байгууллаа.

Тус хурлаар Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал ажлын хэсгийн гишүүдэд стандартын төсөл боловсруулж, батлуулах үйл явцын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Ажлын хэсгийн анхдугаар хурлаар Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 18 дэд сангийн өгөгдлийн үзүүлэлтийн стандартын төсөлд бусад байгууллагуудаас 14 хоногийн хугацаанд багтаан санал авч, Техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж, үндэсний стандарт болгон батлуулахаар шийдвэрлэв.