"ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ" АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалаар батлагдсан “ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” аяны хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс төлөвлөгөө батлан холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Энэхүү аянтай холбогдуулан “Төрийн албаны нөөцөд байгаа иргэн болон их дээд сургуульд суралцаж буй оюутан, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад Монголын төрт ёсны түүхэн уламжлал, төрийн албаны онцлог, бахархал, төрийн албанд ажиллахын давуу талыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулах” ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геодези мэргэжлээр суралцаж буй 2-4 дүгээр курсын 30 гаруй оюутнуудад төрийн албаны онцлог, бахархал, төрийн албанд ажиллахын давуу талыг сурталчлан танилцууллаа.
Мөн Салбар орон нутгийн хэмжээнд “Төрийн байгууллагад шинээр томилогдсон албан хаагчдад ажлын чиг баримжаа олгох, байгууллагын соёл, үйл ажиллагаанд дадлагажуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд, шинээр томилогдсон албан хаагчдад 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр дадлагажуулах сургалт, “Төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчийн манлайлал” сургалтыг зохион байгууллаа.