СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бүрэлдэхүүний гишүүдийг сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага:
- Газрын харилцаа, геодези, зураг зүй, зайнаас тандан судлал, хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, архитектур, хот төлөвлөлтийн чиглэлийн мэргэжилтэй байх;
- Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан ажлын дадлага, туршлагатай байх;
- Шинжлэх ухааны доктор болон зөвлөх инженер бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Анкет (хавсралт);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл
- Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12-р байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 120 тоот өрөө эсвэл tuul.b@gazar.gov.mn цахим шуудангаар хүлээн авна.
- Холбоо барих утас: 51-265548, 99019055, 99055308
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү