СУРГАЛТЫН МАТЕРИАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-ын албан хаагчид Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн газарзүйн танхимын сургалтад ашиглагдах дэлхийн улсуудын болон Монгол орны газар зүйн атлас, Монголын эртний улсуудын түүхэн газрын зураг зэрэг 13 төрлийн атлас, газрын зургуудыг тус сургуулийн удирдлага болон газарзүйн багш, сурагчдад гардуулан өглөө.