ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН, АЛТАНБУЛАГ СУМДЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧДЫН АНХААРАЛД:

Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д заасан “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ын зориулалтаар газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна.

Иймд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах болон Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар сонсох ажиллагааг  Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Алтанбулаг, Сэргэлэн сумдын Засаг даргын тамгын газарт зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдье.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар

Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Холбогдох утас: 70272262