ТОМ СЭТГЭЛ-ТОМ БЭЛЭГ ДУНДГОВЬ ИХ ШИДИЙН ОРОНД БИЕЛЖЭЭ
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар #ИдШид-тэй хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
#ИдШидийнОрон төслийн тендер Дундговь аймагт шалгарах хамгийн гол шалгуур болох төрөөс газрын асуудлыг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлж, энэ сайхан бүтээн байгуулалтыг сүндэрлэх том боломжийг бүрдүүлж өгсөн хамт олон юм.
Зөвхөн газрын асуудал дээр дэмжлэг үзүүлээд зогсохгүй барилга эхлэх цагаас газрын улаан шугам тавих, барилгын чанар, баталгаан дээр тогтмол хяналт, зөвлөгөөг харамгүй өгч, орон нутгийн минь хүүхэд бүхэнд чанарын өндөр баталгаатай барилгыг барих боломжинд барилга эхлэхээс дуусах хүртэл дэмжин ажилласан жинхэнэ #ИдШид-ийг бүтээгчид билээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийнхаа хүүхэд бүрийн төлөө төсөлд нэгдэн ажилласан хамт олондоо маш их баярлалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү