“Ухаалаг газрын харилцаа” оюутны эрдэм шинжилгээний бага хурал
Газрын харилцааны ажилтны өдрийг угтан жил бүр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас их, дээд сургуулиудын оюутнуудын дунд шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ удаа Газрын харилцааны салбар үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан тус газар нь “Наранцацралт сан”, “Монгол Улсын Их Сургуультай хамтран “Ухаалаг газрын харилцаа” агуулгын хүрээнд оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
“Ухаалаг газрын харилцаа” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд газар зохион байгуулалт, газрын кадастр, хот төлөвлөлт, геодези, зураг зүй, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр судалгааны ажил хийж буй бакалаврын түвшний оюутнууд оролцох боломжтой юм.
Хурлын материалыг Засгийн газрын 12-р байр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 105 тоотод хүлээн авна /enkhjargal.kh@gazar.gov.mn, 99055308/.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хавсралтаас авна уу.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү