“УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ 136 ДУГААР ТОГТООЛ “ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ”-Д БАЙРШЛАА
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалт “Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих”-д нэмэлт орж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Тус хуулийг үндэслэн улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт анх удаа Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар тогтоолоор батлагдсан билээ.
Тэгвэл 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дээрх тогтоол “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” /www.legalinfo.mn/ сайтад албан ёсоор олон нийтэд нээлттэй байршлаа.
Засгийн газрын тогтоолд улсын хэмжээнд Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчөөгүй 19,879 нэгж талбар бүхий, 113,052 га газрыг 2024 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдлаа.
Үүнийг зориулалт, байршлаар нь авч үзвэл иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд болон төрийн байгууллагын хэрэгцээнд зориулан өргөдлийн дагуу 16,063 нэгж талбар бүхий 38,306.95 га газрыг эзэмшүүлэхээр, 3676 нэгж талбар бүхий 74,173.88 га газрыг аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахаар, 140 нэгж талбар бүхий 571.6 га газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглуулахаар тус тус тусгагдсан байна.
Тус газраас тогтоолд тусгагдсан нэгж талбаруудыг байршилтай нь www.egazar.gov.mn хуудсанд иргэд, олон нийтэд нээлттэйгээр тун удахгүй байршуулах болно.
Та тогтоолтой танилцах бол дараах линк дээр дарна уу: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089794177541
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү