“УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ” БОЛОН ЗАРИМ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2024.10.23)-ийн хуралдаанаар Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт болон зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлээр “хууль, тогтоомжийн дагуу эзэмшүүлэх, ашиглуулах газартай холбоотой холбогдох асуудлыг тухай бүрт Засгийн Газраар шуурхай шийдвэрлүүлэх,...” гэж үүрэг өгөгдсөн.

Тус тэмдэглэлийн дагуу нийслэл, зарим сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол болон Засгийн газрын зарим гишүүдээс ирүүлсэн саналыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын лиценз бүхий талбайтай давхцалтай байгаа эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчил илэрсэн байршлуудыг хасах арга хэмжээг авч, давхцал зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд оруулсан.

Ийнхүү энэ удаагийн Засгийн газрын тогтоолд 12943.01 га талбай бүхий 547 нэгж талбарыг эзэмшүүлэх, ашиглуулахаар нэмж баталлаа.

Уг тогтоол батлагдсанаар улсын хэмжээнд 151 байршилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх арга хэмжээг хэрэгжүүлэх, 49 байршилд газар тариалан эрхлэх, 81 байршилд орон сууц барих, 88 байршилд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх зориулалтаар газрын дуудлага худалдаа явуулж, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, 91 иргэний гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших, ашиглах хүсэлтийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлэх зэрэг боломж бүрдэж байна.

​Мөн тогтоолоор Засгийн газраас батлаагүй байршилд газар олгохгүй байхыг холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд цахим системээр дамжуулан хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо. 
See less
Edit
All reactions:
47