ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВААТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваатай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр тус газар дээр хөгжүүлээд байгаа системүүд болон ҮОЗӨДБ-ийн талаар танилцуулан суурь мэдээллийг ашиглан төрөл бүрийн дүгнэлт, шинжилгээ хийх боломжтойг хэллээ. Жишээ нь фото мониторингийн цэгүүдийн мэдээллийг ашиглан яг нэг газар дээр хэдхэн жилийн дотор цөлжилт хэрхэн явагдаж байгааг харах боломжтой.
Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн хүрээг батлагдсантай холбоотойгоор Европын холбооны хэмжээнд мөрдөгдөж байгаа INSPIRE хөтөлбөр, ISO 19100 бүхий цуврал стандартуудын шаардлагад нийцүүлэн боловсруулсан Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартын төслийн талаар мэдээлэл өглөө.
Төрийн байгууллагуудын мэдээлэл нэгдсэн стандартгүй тул нэгдсэн системд оруулахад хүндрэл тулгардаг, мөн нэг газар дээр ижил төрлийн ажлуудыг тус тусдаа тендер зарлан хийлгэдэг. Энэхүү стандартууд нь дээрх бэршээлүүдийг шийдэх суурь болох ба төсвийн хөрөнгийг хэмнэх ач холбогдолтойг цохон дурьдлаа.
Уулзалтын төгсгөлд Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нар цаашид харилцан өгөгдөл, мэдээлэл солилцож нэгтгэн, ГЗБГЗЗГ дээр байгаа зурган мэдээллийг хэрхэн статистикийн мэдээлэлтэй холбох, нэгдсэн системийг цааш хэрхэн хөгжүүлэх талаар Ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү