ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГ (JAXA)-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

🇲🇳🇯🇵 Өнөөдөр тус газрын удирдлагууд Япон улсын сансар судлалын агентлаг (JAXA)-ийн Хиймэл дагуулын навигацийн технологи, Сансрын технологийн газрын захирал Сатоши Когурэг хүлээн авч уулзлаа.
Тэрээр Япон улсын хиймэл дагуулуудын хөдөлгөөн, QZSS хиймэл дагуулын Монгол Улсын байршилд нийцэх байдал, MADOCA-PPP үйлчилгээг MONPOS системтэй холбохын давуу тал болон байнгын ажиллагаатай станцын цаашдын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай, Япон улсын сансар судлалын агентлаг (JAXA)-ийн Хиймэл дагуулын навигацийн технологи, Сансрын технологийн газрын захирал Сатоши Когурэ нар дараах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулахад санал солилцож, урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Үүнд:
✅ Байнгын ажиллагаатай станцын өгөгдөл солилцох /MONPOS системийг JAXA MGM-Net сүлжээтэй холбох/;
✅ Өндөр нарийвчлалын хэмжилтэд хамтран үнэлгээ, судалгаа хийх;
✅ Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх семинар, сургалт зохион байгуулах;
✅ Олон улсын GNSS-ийн алба (IGS)-ны станц байгуулах;
✅ QZS-6 хиймэл дагуулаар дамжуулан Монгол улсад өргөн талбайг хамарсан ионосферын засварын мэдээг гаргах;
✅ QZSS үйлчилгээ үзүүлэх, авахын тулд албан ёсны гэрээ байгуулах.