ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ УВС АЙМАГТ АЯЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Увс аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар-т “Ёс зүйгээ эрхэмлэж, хариуцлагаа хэрэгжүүлье-Иргэн төвтэй үйлчилгээ-ёс зүйтэй хандлага” уриан дор 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ний өдрүүдэд аялалаа. Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.








Албан хаагчдын дунд Төрийн албан хаагчдын эрсдэлийн үнэлгээг өөрөө үнэлэх аргаар зохион байгуулан үр дүнг нэгтгэн ажиллаж байна. Нэгдсэн үр дүнгийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Одоо эрхэлж буй албан тушаал нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээгээр I (маш өндөр), II (өндөр) түвшин гэж үнэлэгдсэн 1 албан хаагчаар Ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргуулан ажиллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү