“ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ШИЛЖИН ЯВАХ ТУГ ДОРНОД АЙМАГТ АЯЛАЖ БАЙНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жилээр зарлаж, шилжин явах тугийг Дорнод аймагт аялуулж байна.
Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар-аас нэрэмжит жилийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.Үүнд:



Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар-ын өдөр тутмын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, чанар, хүртээмж, албан хаагчдын мэдлэг ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйн талаарх асуулга бүхий судалгаанд нийт 307 иргэн хамрагдсанаас 78,5 хувь сумдаас, 21.5 хувь нь аймгийн төвөөс оролцжээ.

Судалгаанд оролцсон иргэдийн олонхи нь газрын харилцааны чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэл нь ил тод, түргэн шуурхай, нээлттэй байдал дутмаг байна гэж үзжээ.


Иймд тус газраас цаашид иргэд олон нийтэд газартай холбоотой төрийн үйлчилгээг алхам алхамаар ойлгомжтой тайлбарласан мэдээ мэдээлэл, видео контент бэлтгэн орон нутагтаа хамгийн их үзэлттэй Талын анир цахим сайтаар дамжуулан цахим орчинд түгээх ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байна. Дорнод аймгаас эхэлсэн
“ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ШИЛЖИН ЯВАХ ТУГ батлагдсан хуваарийн дагуу ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймагт аялна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү