ЗАХИРГААНЫ ХЭМ, ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын төсөл “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ыг шинэчлэн батлах тухай захиргааны хэм хэмжээний актын төсөл
Санал өгөх хаяг – nyamjargal.t@gazar.gov.mn
Санал авах хугацаа – 2022.09.15-2022.10.15-ний өдрийг дуустал
Газрын төлбөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд орж, “Тусгай хамгаалалттай газар нутаг болон нийслэлийн ногоон бүсэд газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журам” шинээр батлагдсантай холбоотойгоор Газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
Тус зааврыг Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.12 дахь заалт, Кадастрын зураглал, ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалт, “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ын төслийг боловсруулав.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү