ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН 92 ДУГААР ТОГТООЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ” ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН СИСТЕМД БАЙРШЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам" 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 92 дугаар тогтоолоор 21 жилийн дараа анх удаа шинэчлэгдэн батлагдсан талаар бид та бүхэнд саяхан мэдээлж байсан.
Уг журамд газар зохион байгуулалт хийх үйл ажиллагааг цахимжуулах, Газрын тухай хуульд заасан газрын сан нэгдмэл байх зарчмыг хэрэгжүүлэх, төлөвлөлттэй, хяналттай газар ашиглалтыг бий болгож, холбогдох хууль, тогтоомж болон газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах зохицуулалтуудыг тусган шинэчлэн боловсруулж,батлуулсан билээ.
Та Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам"-тай дараах линк дээр дарж танилцана уу:
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү