Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 01 албан даалгавар

2.1 Улсын Их Хурлын 2023 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоол, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг хангах хүрээнд Малчдын хоршоонд тэжээлийн ургамал тариалах газрыг аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн тогтоож атар газрыг тариаланд шилжүүлэх саналыг боловсруулж сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаар хэлэлцүүлж Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулан ажиллах;

Responsive image

2.2 Дараах газруудыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж, тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөж буй эрх зүйн харилцаа үүссэн болон үүсээгүй нэгж талбарууд, газар ашиглалтын дэлгэрэнгүй судалгааг гаргах, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулах, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж саналыг журамд заасан хугацаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах. Үүнд: • Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан суманд аж үйлдвэрийн парк байгуулах газар;
• Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт салаа төмөр зам барих газар;
• Хилийн боомт бүхий 14 аймагт “Шинэ сэргэлтийн бодлого” боомтын сэргэлтийн хүрээнд Боомтын бүс газар;

Responsive image

2.3 Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож, батлуулах ажлыг зохион байгуулах;

Responsive image

2.4 Аймаг, нийслэлийн хэмжээнд хот суурины эдэлбэр газрыг тогтоох ажлыг зохион байгуулж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

Responsive image

2.5 Өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх, хилийн цэсийн маргаан болон бэлчээрийн газарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, орон нутгийн онцлогт нийцүүлэн Бэлчээр ашиглах, хамгаалах нийтлэг журмыг боловсруулан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулах;

Responsive image

2.6 Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө шинээр боловсруулах, тодотгох зардлыг газрын төлбөр, дуудлага худалдаа, малын тоо толгойн албан татвар, байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;

Responsive image

2.7 Аймгийн төвийн сум болон бусад тэлэх шаардлага үүссэн сумдын хилийн цэсийг тэлэх саналыг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж аймгийн Засаг даргаар уламжлуулж ирүүлэх;

Responsive image

2.8 Хил залгаа аймаг сумд иргэн хуулийн этгээдийн харьяалал хамаарахгүй төлөвлөлтийн дагуу иргэдэд газрын эрх олгох асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах;

Responsive image

2.9 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн инженер, нийгмийн дэд бүтцэд холбогдсон байршилд төлөвлөх;

Responsive image

2.10 Хот суурин газар дээр жил бүр тогтмол хугацаанд дроны зураг авалт хийж газар ашиглалтын судалгааг хийж, түүнд үндэслэн газар зохион байгуулалтын төлөвлөлт хийх;

Responsive image

2.11 Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаа аймаг, сумд төлөвлөгөө боловсруулах үе шат бүрд газар дээр нь хяналт тавьж, дүгнэлт гарган Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлэх;

Responsive image

2.12 Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа аймаг, сумдууд гүйцэтгэгч компанид хяналт тавих төлөвлөгөөний бүс арга хэмжээгээ бүрэн оруулж байгаа эсэхэд хяналт тавих, шаардлага хангахгүй дутуу нөхцөлд хүлээж авахгүй байх, батлах хянах эрх бүхий байгууллагад энэ талаар албан ёсоор мэдэгдэж хамтран ажиллах;

Responsive image

2.13 Хот суурин газрын авто замын зурвас, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийн мэдээллийг тогтмол шинэчлэх асуудлыг шийдвэрлэх;

Responsive image

2.14 Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, баримт материал, тайлантай танилцаж бүсчлэлд зөвшөөрөгдөх төрлүүдийг тодорхой болгох, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулахад ерөнхий архитектурын оролцоог заавал хангах;

Responsive image

2.15 Шаардлага хангахгүй, бодит байдалд нийцэхгүй хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгох, шинэчлэх ажлыг зохион байгуулах, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд хот суурины эдэлбэр газарт газар ашиглалтыг нэгж талбар бүрээр төлөвлөж хэрэгжүүлэх;

Responsive image

2.16 Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн төлөвлөлт, зохион байгуулалтын алдаатай (мухар гудамж, орц гарцын асуудал гэх мэт) байршлуудад төсөв батлуулан шинэчлэн зохион байгуулалт хийх;

Responsive image

2.17 Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа гүйцэтгэгч компанид хяналт тавих, төлөвлөгөөний бүс арга хэмжээгээ бүрэн оруулж байгаа эсэхэд хяналт тавих, шаардлага хангахгүй дутуу нөхцөлд хүлээж авахгүй байх, батлах хянах эрх бүхий байгууллагад энэ талаар албан ёсоор мэдэгдэж хамтран ажиллах;

Responsive image

2.18 Хуулиар олгосон үйл ажиллагаа /газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газар ашиглалтад хяналт тавих зэрэг/-г эрхлэхдээ орон зайн суурь мэдээллийг тогтмол ашиглах;

Responsive image

2.19 Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14.газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих; гэж заасны дагуу эвдэрсэн болон нөхөн сэргээсэн газрын мэдээллийг цахим системд бүртгэх;

Responsive image

2.20 Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5, 58.6 дахь хэсэг болон Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмын 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн өөрийн харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээр, тариалан, хот, тосгон, бусад суурины эдэлбэр газар болон улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хянан баталгааны ажлын зардлыг орон нутгийн төсөв, газрын нөөц ашигласны төлбөрийн орлогоос шийдвэрлүүлэн зохион байгуулж, анх удаа өмчлөл, эзэмшил, ашиглалтад газрыг олгохдоо хянан баталгааны дүгнэлт гаргах;

Responsive image

2.21 Дорнод, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв аймгийн 100 сум газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 186 дугаар зарлигийг тус тус хэрэгжүүлэх;

Responsive image

2.22 Уламжлалт, түүхэн газар зүйн нэрийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж /Тухайлбал, Засаг Даргын тамгын газарт Газар зүйн нэрийн зураг байршуулах гэх мэт/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 186 дугаар зарлигийг хэрэгжүүлэх;

Responsive image

2.23 Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 101 сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг 2026 оны орон нутгийн төсөвт батлуулан зохион байгуулж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 186 дугаар зарлигийг тус тус хэрэгжүүлэх;

Responsive image

2.24 Засгийн газрын хэрэгжүүлж буй мега төслүүд, аймгуудын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдтэй уялдуулан аймаг, сумын төвийн нутаг дэвсгэрийг 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлыг 2026 оны орон нутгийн төсөвт батлуулан зохион байгуулж Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх;

Responsive image

2.25 Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх, олон нийтийн санал авах; /2025 оны 2-3-р сар/

Responsive image

2.26 Аймгийн төв, сумын төв, томоохон суурин газрын төвийн нутаг дэвсгэрийг 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлыг 2026 оны орон нутгийн төсөвт батлуулан зохион байгуулж Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх;

Responsive image

2.27 Нэр, хаяг олгогдоогүй гудамж, зам, талбайд нэр өгөх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталгаажуулах;

Responsive image

2.28 Газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт болон захиалгат хянан баталгааны ажлын үр дүнгээр илэрсэн газар ашиглалтын зөрчлийг арилгах, элэгдэл эвдрэл, бохирдол, доройтолд өртсөн газруудыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үе шаттайгаар тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

Responsive image

2.29 Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын даалгаврыг боловсруулж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санал авч батлуулах, мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлийн бүх үе шатанд хяналт тавьж, оролцоотой хамтран ажиллах;

Responsive image

2.30 Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын эцсийн тайлан, үр дүнг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хянуулах, Газрын мэдээллийн цахим системийн мэдээллийн санд оруулж байгаа байдалд хяналт тавих;

Responsive image

2.31 Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг Газрын тухай хуулийн 58.5-58.7 дах хэсэгт заасны дагуу зайлшгүй хийлгэх шаардлагатай нэгж талбарын судалгааг гаргаж, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт мэдэгдэх хуудсыг хүргүүлж, захиалгат хянан баталгааны ажлыг зохион байгуулах, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах;

Responsive image

2.32 Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг сум, орон нутгийн хэмжээнд холбогдох албан хаагч, удирдлагатай хамтран зохион байгуулах, ажлын үр дүнд үндэслэн бэлчээрийн газрыг хамгаалах, сайжруулах зөвлөмжийг Газрын тухай хуульд заасан “Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх журам”-ын хүрээнд боловсруулж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр дамжуулан хэрэгжүүлэх;

Responsive image

2.33 Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын үр дүнг Газрын мониторингийн цахим системд бүрэн оруулж, тайланг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлэх, хээрийн хэмжилт, судалгаанд ашигладаг багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг сум, орон нутагтай хамтран хэрэгжүүлэх;

Responsive image

2.34 Иргэд, хуулийн этгээдэд өөрсдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, чанарыг байнга хянаж байх, газраа зөв зохистой ашиглах хамгаалах чиглэлээр тодорхой мэдлэг, ойлголттой болох, улмаар газар ашиглалтын зөрчил, газрын бохирдол, доройтолд өртөх нөхцөлөөс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээг зохион байгуулж, энэ талаар боловсон хүчний чадавхыг сайжруулах;

Responsive image

2.35 Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэхэд шаардлагатай хэмжилтийн багажийн хэвийн ажиллагааг хангах, агаарын зураг авах нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-ийг үйл ажиллагаандаа ашиглах;

Responsive image

2.36 Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын орон зайн мэдээллийг MNS 6925 1-18:2021 багц стандартын дагуу бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

Responsive image

2.37 Орон зайн өгөгдөл мэдээллийг бүрдүүлэхдээ Засгийн газраас баталсан байрлал, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог чанд мөрдөх, мэдээллийн алдаагүй үнэн, зөв байдалд хяналт тавих;

Responsive image

2.38 Орон зайн өгөгдөл, мэдээлэл боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглээний программ хангамж /газар зүйн мэдээллийн системийг шинэчлэх, худалдан авах ажлыг зохион байгуулан ажиллах;

Responsive image

2.39 Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон зайн сэдэвчилсэн зурган мэдээллийг боловсруулж, тухай бүр нь ханган ажиллах;

Responsive image

2.40 Хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрдүүлсэн болон өөрчлөгдсөн орон зайн өгөгдөл, мэдээллийг тухай бүр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Геопортал цахим системд нийлүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;

Responsive image

2.41 Байгууллагын албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглаж буй компьютеруудыг домайн удирдлагын сүлжээнд оруулах;

Responsive image

2.42 Байгууллагын албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглаж буй компьютерууд болон мэдээлэл дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжүүдэд хорт код /antivirus/ эсэргүүцэх программ хангамжийг бүрэн суулгах ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай хамтран зохион байгуулах;

Responsive image

2.43 Хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд мэдээлэл дамжуулах сүлжээний хэвийн ажиллагааг хангах;

Responsive image

2.44 Хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд аливаа шийдвэрт орон зайн өгөгдөл, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргагчдыг үнэ, зөв мэдээллээр хангах;

Responsive image

2.45 Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүртгэгдээгүй төлөвлөлтийн баримт бичгүүдийн судалгааг гаргаж, цахим системд бүрэн оруулах ажлыг зохион байгуулах;

Responsive image

2.46 Иргэн, хуулийн этгээдэд газартай холбоотой үйлчилгээний шат дамжлагыг багасгах, цаасан материал шаардахгүй байх, цахимаар үйлчилгээг үзүүлэх;

Responsive image

2.47 Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй шинээр газар олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байх;

Responsive image

2.48 Иргэн, хуулийн этгээдийн газартай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байх;

Responsive image

2.49 Газартай холбоотой үйлчилгээг иргэд олон нийтэд цахимаар хүргэх ажлын хүрээнд киоски машиныг үйл ажиллагаанд нэвтрүүлж, тоог нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах;

Responsive image

2.50 Нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэргийн материалын бүрдлийг сайжруулах, хяналт тавьж ажиллах;

Responsive image

2.51 Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт илгээхээс эхлээд эскиз загвар зураг, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулах зэрэг барилгын зөвшөөрлийн шат дараалсан үйл ажиллагаа цахимжуулснаас гадна инженерийн шугам сүлжээ шинээр барих, өргөтгөх ажлын үйл ажиллагааг цахимжуулсан тул шийдвэрлэлтийн явцыг харах, хянах, батлах процессыг Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ээр хийх;

Responsive image

2.52 Хаягийн мэдээллийн системд бүртгэгдээгүй гудамж, зам, талбай, орц гарцын орон зайн өгөгдлүүдийг мэдээллийн санд бүртгэх.

Responsive image