Газрын мониторингийн судалгаа хийж газрын мониторингийн аргачлал боловсруулах
Огноо : 2021-02-05
Тендер шалгаруулалтын нэр: Газрын мониторингийн судалгаа хийж газрын мониторингийн аргачлал боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ГЗБГЗЗГ/202101006
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ 1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Газрын мониторингийн судалгаа хийж газрын мониторингийн аргачлал боловсруулах” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүмүүсээс бүрдсэн зөвлөх багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: 2.1. Газрын мониторингийн судалгаа хийж газрын мониторингийн аргачлал боловсруулахдаа зайнаас тандан судлал болон хээрийн хэмжилт судалгаанд тулгуурлах, турших, арга зүйг холбогдох мэргэжлийн зөвлөл, эрдэм шинжилгээний зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх талаар нэгдсэн санал, дүгнэлт гаргах. 2.2. Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн даацыг тодорхойлох аргачлалыг ашиглан тооцоолол, шинжилгээ хийх, гарсан үр дүнд үндэслэн бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойг малын төрлөөр болон нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох. 3. Мэдүүлэг ирүүлэх зөвлөх багт тавигдах шаардлага: 3.1. Зөвлөх үйлчилгээг үзүүлэх дадлага, туршлагатай газар зохион байгуулагч, зайнаас тандан судлал, ургамал судлаач, газар зүйн мэдээллийн систем, хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлийн 5-аас цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг байх. 3.2. Зөвлөх багийн 3 гишүүн энэхүү ажилтай холбоотой чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байх. 3.3. Зөвлөх багийн гишүүд 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх. 3.4. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны ажил хийж гүйцэтгэсэн, төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай байх. 3.5. Энэхүү ажилтай ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байх. 4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй баг нь мэдүүлгээ зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалтад орох хүсэлтийн хамт ирүүлнэ. Мэдүүлгээр зөвлөх багийн гишүүдийн танилцуулга, ижил төрлийн ажлын туршлага, ур чадварын талаарх мэдээллийг ирүүлнэ. 5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагаас өмнө ирүүлнэ үү. болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх Зөвшөөрөхгүй
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 02 -р сарын 10 -ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2021 оны 02 -р сарын 17 -ны өдрийн 10 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1611281390588
Хавсралт файлууд
Төрөл | Огноо | файлын нэр |
---|
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү