“ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ (БҮС), СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛСАН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
“ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ (БҮС), СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛСАН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2018 оны 181-р тогтоолоор баталсан газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалын 13.1-д Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ гэж тус тус заасан.
Газрын тухай хуулийн 12.3-т нэмэлт өөрчлөлт орж Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна гэж заасан. Мөн түүнчлэн тусгайлсан эрх зүйн байдлын хуультай Хүннү, Хархорум хотууд болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс шинээр байгуулагдсан. Иймд дээрх шинээр байгуулагдсан хот, чөлөөт бүсийн газруудын газрын суурь үнэлгээг шинээр тогтоох, бусад аймаг, сум, нийслэл, дүүргийн газрын суурь үнэлгээг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Дээрх хэрэгцээ шаардлагыг үндэслэн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулсан. Шинэчлэн боловсруулсан Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцаж холбогдох саналаа Enkhbaatar.a@gazar.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (https://legalinfo.mn/mn/detail?lawId=13596) -ээс харах боломжтой.
Газрын биржийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхбаатар
Утас: 70122099
нийт өгсөн санал : 0
Хавсралт файлууд
| Төрөл | Огноо | файлын нэр |
|---|---|---|
| 2026-03-18 | ЗГ-ын тогтоолын төсөл_санал авах.pdf |