“ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн, 1.2.2.2-т “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууц, амины орон сууц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэхэд газар олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ”, 2.1.2.9-д “Тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар, эдийн засгийн бодлогоор дэмжинэ”, 3.3.4.6-д “Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно” гэж тус тус тусгасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд газар олгох үйл ажиллагааг шат дамжлага багатай, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдвэрлэх талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хангайн бүс болон Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох асуудлыг бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, орон нутгийн онцлогтой уялдуулан уян хатан шийдвэрлэдэг байх, түүнчлэн орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтуудын үеэр гарсан саналуудыг шийдвэрлэх үүднээс Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.
Тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг:Засгийн газрын XII байр, Барилгачдын талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15170
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяа
Утас: 70003959
Имэйл: gereltuya.g@gazar.gov.mn
нийт өгсөн санал : 38
33.5 нэмэлтээр хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орсон газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн бол гэж нэмэх
- 2025-12-07 19:51:54
- 66.181.*.*
“33.9.Энэ хуулийн 33.5-д заасан улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалтыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно. ГЭСЭНД аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 5 ЖИЛД НЭГ УДАА Ч ЮМ УУ ЖИЛДЭЭ НЭГ УДАА Ч ЮМ УУ ЯМАР НЭГЭН ХУГАЦАА ЗААЖ ӨГӨХГҮЙ БОЛ ТУХАЙ БҮР НЬ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДАЛ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА.
- 2025-12-08 12:54:53
- 66.181.*.*
Гэвч тусгай зөвшөөрлөөрөө юу, хэсэгчилж үү гэдэг нь тодорхойгүй байгаад асуудал байна
- 2025-12-08 12:55:24
- 192.168.*.*
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗРЫН БОДЛОГЫГ САЙЖРУУЛАХ САНАЛ 1. Шалгуурт нийцсэн иргэнд газар олголтын хугацааг багасгах. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, онцгой нөхцөл үүссэн иргэнд газар олголтыг 72 цагийн дотор шийдвэрлэх түргэвчилсэн горим нэвтрүүлэх. 2. Гомдол шийдвэрлэх хугацааг хуульд зааж өгөх Газартай холбоотой гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалт.
- 2025-12-08 21:35:43
- 59.153.*.*
Газрынхаа хэвлийд байгаа нөөцийн хэмжээг давтамжтай судалгаа явуулах хамгийн том жишээ Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хот нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ газар доохи баялаг хот хоёрын зөрчил уурхайн хотын төлөвлөлт тэсэлгээ судалгаа эклогийн даац хөгжлийн бодлого зэргээ харгалзан үзэж хуулиа баталмаар юм. Эртний олдворын судалгааг хийхгүй дээр хэдэн боловролгүй даамлууд хэдэн халтар төгрөгөөр бүгдийг нь зараад дуусчихсан
- 2025-12-08 22:52:59
- 66.181.*.*
40.1.8 Газрын тухай хуулийн 29.3 дахь заалтын дагуу үр тариа,төмс хүнсний ногооны чиглэлээр газар эзэмших эрхийн дагуу эзэмшсэн газрынхаа тодорхой хэсгийг 2 жил дараалан бүрэн гүйцэт ашиглаагүй тохиолдолд ашиглаагүй хэсгийг хураан авч дахин хувиарлах зарчмыг баримтлана. Орон нутагт том талбай хашчихаад багахан хэмжээнд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээд байдаг иргэд их байна.
- 2025-12-09 01:59:10
- 103.26.*.*
Иргэний бичсэн гомдолд хариу өгөөрэй
- 2025-12-09 10:50:01
- 202.179.*.*
Газрын ерөнхий төлвөлгөө хийгдээгүй аймаг сумдын газрын албанд хариуцлагыг маш чанга тооцдог болх талаар буюу заасав биелэгдэх шинжтэй зүйл байхад биелүүлээгүй. Жишээ нь: Увс аймгийн газрын алба газрын ерөнхий төлвөлгөөгөө гаргаж өгөөгүйгээс болоод 2025 онд огт газар өгөөгүй гэсэн мэдээлэл өгч байсан одоо 2025 онд газар авахаар хүсэлт өгсөн иргэдийн газрыг 2026,2027 онд өгөх талаар ярьж байна. Ажлаа хангалттай хийгэээгүйн улмаас иргэд цаг хугацаагаараа хохирсоор байна.
- 2025-12-09 11:38:18
- 157.15.*.*
Ерөнхий төлөвлөгөө нэрээр намаг дотор хурдны зам барих төсөл хийж тэндээ удаан амьдарсан хүнд өмчлөх эрх өгөхгүй хүнд суртал гаргах нь хэрээс хэтэрлээ.
- 2025-12-09 13:28:26
- 122.201.*.*
УБ хот Зайсангийн ам,ХУД 22-р хороонд1957оноос одоог хүртэл амьдарч байгаа иргэд А гэрчилгээгээр 2015 оноос гэрчилгээжүүлэж байгаа.А гэрчилгээтэй хүмүүст тохиолддог нийтлэг зүйл нь:гэрчилгээний хугацаа богино.татвар хэт өндөр,хашааны газраа бусдад шилжүүлж болдоггүй,идмээр саналыг оруулахыг хүсэж байна.
- 2025-12-09 13:30:20
- 103.168.*.*
газрын ямар нэг зориулалтаар авчихаад буцаагаад зардаг явдлыг зогсоож хуулиндаа өөрчлөлт оруулаачээ. Мэдэн будилж худлаа ярих хэрэггүй.
- 2025-12-09 14:15:24
- 103.80.*.*
Ariunshagai
- 2025-12-09 14:59:10
- 202.126.*.*
15.1.Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна. ------------ үүнийг усны сан бүхий газар гэж усны тухай хуульд томьёолсон газар нутгийг хэлнэ гэж оруулах.
- 2025-12-09 18:55:00
- 203.23.*.*
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар орон нутагт ажиллаж байгаа анхан шатны Газрын даамалын ажлын ачаалал улам их болно ядаж хуулийн өөрчлөлтөөр цалин нтрийн яриач сумандаа хамгийн их ачаалалтай ажилладаг албан хаагч шүү авч байгаа цалин бусад албан хаагчаас доор шүү эхлээд албан хаагчаа бодооч
- 2025-12-09 19:34:48
- 66.181.*.*
Эзэмшил болон өмчлөлийн газрын хэмжээг 200м2 дотор аймаг сумын засаг дарга гзбт оруулахгүй өөрчилдөг байх.
- 2025-12-09 20:05:29
- 45.117.*.*
1.хуулийн өөрчлөлтийн 58.7-д хувийн гэр орон сууц хашаа барих зориулалтаар эзэмшүүлж гэсний ард ашиглуулж гэж, 3.3.4.6-д малчид гэдгийн ард иргэнд гэж оруулах.мөн гэрчилгээний хугацаа богино 15 жилээр гэж,хашааны газраа бусдад шилжүүлж болдоггүйг болдог болгох.
- 2025-12-09 22:31:42
- 103.168.*.*
Oron nutgiin ergeded gazar olgoltiig dawuu erheer ogoh buruu bn hen durtai ni haana ch hamaagui gazar olgoj maliin belcheergui bokgoj hashaalj bn ar irgeded adik tentsuu olgoh zuitei mon 1 irgend deed takdaa 5 ga gazraas hetehegui olgoh ni zuitei
- 2025-12-09 22:37:31
- 202.179.*.*
Газрын байршил зориулалт өөрчлөх орон нутагт бас байх нь зөв
- 2025-12-09 23:33:04
- 66.181.*.*
Газар анх эзэмшүүлсэн мөн дээрээ амьдарч үйл ажиллагаа явуулдаг бол хамгаалалтын бүсийг харгалзахгүй эрх шилжүүлэх, хугацаа сунгах мөн газрын дуудлага худалдааны үнийг 2010 оноос хойш тооцож авах дуудлага худалдааны бүсчлэлийг дахин тогтоох шаардлагатай тул санал оруулж өгнө үү.
- 2025-12-10 01:57:15
- 103.212.*.*
Neg hund olon gazar ugch gazriin naimaa hiilgehgui baih. Gazriin albanii hund surtalgui bailgah. Gazriin songoltiig gargaj uguh
- 2025-12-10 11:00:46
- 103.212.*.*
23.2.4 дэх заалтыг хүчингүй болгох санал оруулах. Аймаг, нийслэлийн ИТХ эрх хэмжээнд байгаа асуудлаар давхардуулан ЗГ шийдвэр гаргах шаардлагагүй. 29.10.9 дэх заалтыг дахин судлах. Онцгой байдлын газар ийм дүгнэлт гаргаж болох эсэх. 29.12 дахь заалтыг дахин судалж найруулах, ахмад настан, нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн иргэн гэх мэт хэт өргөн хүрээг хамарсан байгааг анхааран үзэх. Нийтэд нь зүйл, заалтын найруулгыг сайжруулах
- 2025-12-10 21:11:43
- 66.181.*.*
Газар олголтыг тухайн дүүрэгт нь шууд шийдвэрлэдэг баймаар байнаа нийслэлрүү шийдвэрлэхээр ачаалалаа дийлэхгүй маш удах юм мөд шийдвэрлэж өгөхгүйн.
- 2025-12-10 21:44:58
- 202.126.*.*
Хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож далан дагуух айлуудад газарыг олгох . Даланг шинэчилэх . Улаанбаатар хот доторх голуудыг шулуун чигт урсацыг нэг чигт болгож голдирлыг өөрчлөх тэгвэл далангийн эвдэрэл багасж иргэдийн аюулгүй бдал хангагдана
- 2025-12-10 23:40:01
- 59.153.*.*
Монгол улсын иргэн л бол эрх үүрэг чөлөөтэй хэрэгжих ёстой
- 2025-12-11 06:46:26
- 66.181.*.*
Tiimee sanal niilj bn
- 2025-12-11 07:31:53
- 202.126.*.*
Орон сууц, барилгын доод газрыг бүх өмчлөгч нарт өмчилж буй талбайн хэмжээгээр бага ч хамаагүй хувааж өмчлүүлж гэрчилгээ олгох, нэг этгээд газар дээрээ байшин барьчихаад дараа нь гэрчилгээгээ барьцаалж зээл авч байна. Тэгээд бусдад алдвал тэр байрныхан хөөгдөнө ш дээ
- 2025-12-12 08:04:38
- 66.181.*.*
Дэмжиж байна
- 2025-12-17 10:11:09
- 66.181.*.*
Дэмжиж байна
- 2025-12-17 10:24:19
- 103.229.*.*
Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх, өөрчлөхийг аймаг сумын Засаг дарга бие даан шийдвэрлэдэг байх.
- 2025-12-17 10:27:51
- 66.181.*.*
Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байна.
- 2025-12-17 11:28:33
- 202.179.*.*
Газар сунгах асуудлыг оруулах
- 2025-12-17 15:10:42
- 103.229.*.*
1 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалт дээр ХЭЛБЭР ӨӨРЧЛӨХ гэж нэмж оруулах саналтай байна
- 2025-12-17 18:55:52
- 66.181.*.*
1 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь заалт дээр хэлбэр өөрчлөх гэж оруулахаар санал өгч дэмжиж б.на
- 2025-12-17 19:02:27
- 66.181.*.*
1.21 дүгээр зүйлийн 21.3.3 дээр хэлбэр өөрчлөх
- 2025-12-17 22:46:29
- 66.181.*.*
Газрын хэмжээ нэмэгдүүлэхийг тухайн аймаг нийслэлийн засаг дарга шийдвэрлэдэг байх
- 2025-12-18 00:31:09
- 103.229.*.*
хуулийг дэмжиж байна
- 2025-12-18 11:47:38
- 202.126.*.*
Засгийн газраараа орохгүйгээр шууд сумын ИТХурлаараа шийдээд явах нь зүйтэй.
- 2025-12-23 09:31:41
- 82.165.*.*
Газрын зориулалт өөрчлөх асуудлыг ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа тохиолдолд орон нутагт аймаг, сумын ИТХ-аар хэлэлцүүлэхгүйгээр зориулалт өөрчилдөг байх гэж нэмэлтээр оруулах.
- 2025-12-23 17:34:56
- 192.168.*.*
Хавсралт файлууд
| Төрөл | Огноо | файлын нэр |
|---|---|---|
| 2025-11-25 | Хуулийн төсөл Нэмэлт, өөрчлөлт оруулах 1205-78951-4657891798-12345679.pdf |