“ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АЖЛЫН ТЕХНИКИЙН ТӨСӨЛ, ТАЙЛАН БИЧИХ ДҮРЭМ” БАТЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/358 дугаар тушаалаар “Геодези, зураг зүйн ажлын техникийн төсөл, тайлан бичих дүрэм” батлагдлаа.
👉 Монгол Улсын нэгдсэн төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх улсын болон салбар дундын ач холбогдол бүхий геодези, зураг зүйн ажлууд, 10.1 сая төгрөгөөс илүү төсөвт өртөгтэй геодези, зураг зүйн ажилд энэ дүрмийн дагуу техникийн төсөл бичнэ. 
👉 Геодези, зураг зүйн ажлын техникийн даалгаврыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах, эсхүл энэхүү байгууллагын саналыг авсны үндсэн дээр захиалагч байгууллага батална.
👉 Геодези, зураг зүйн ажлын техникийн тайлан бичихэд энэ дүрмийг баримталж, техникийн тайлан, үр дүнг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгнө.

Геодези, зураг зүйн ажлын тайлан, үр дүнг 2026 оноос эхлэн Захиалагт ажлын цахим системээр хүлээн авах болно.