“ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ”- ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Газрын төлбөрийн тухай хуулийг 1997 онд баталсан бөгөөд тодорхой хугацаанд зорилтоо бүрэн хангаж, газрын суурь үнэ, төлбөртэй холбоотой харилцааг зохицуулж ирсэн боловч газрын төлбөрийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт, инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, улмаар газрын төлбөрийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглахтай холбоотой асуудлуудыг бүрэн зохицуулахад учир дутагдалтай байна.
Иймд: Газрын төлбөрийн тухай хуулийг Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцүүлэх, Газрын тухай хуулийн болон Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан шинэчлэн боловсруулж байна.
Хуулийн төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.
Утас: 70122099
Имэйл: Enkhbaatar.a@gazar.gov.mn
нийт өгсөн санал : 10
Дэмжиж байна
- 2025-12-17 10:32:40
- 103.229.*.*
1.Уул уурхайн зориулалтын газрыг лиценз олгогдсон өдрөөс эхлэн тооцох.Тооцохдоо лицензийн талбай бүхий газар нь кадастрын мэдээллийн санд шууд холбогддог байхаар зохицуулалт хийх.2.Газар эзэмших хугацаа сунгах хүртэлх хугацааны төлбөрийг нөхөн төлбөрт нэмж тооцож байхаар тусгах.
- 2025-12-19 17:05:07
- 192.168.*.*
Мал бүхий иргэдийг ч бас бэлчээрийн төлбөрөөс чөлөөлмөөр байна. Малчин өрх гэж тусгайлан оруулж байгаа нь ялгаварлах байдлыг бий болгож Үндсэн хууль зөрчиж байна.
- 2025-12-23 09:10:36
- 82.165.*.*
Төрийн байгууллагын төсөв дээр газрын төлбөр гэсэн зардал байхгүй. Батлагдсан төсөвтөө тааруулаад зохицуулаад төлөөд явдаг. Тиймээс хөнгөлөлт чөлөөлөлт дээр төрийн байгууллагын эзэмшиж буй газрыг оруулмаар байна.
- 2025-12-23 09:13:53
- 192.168.*.*
Төрийн байгууллагын төсөв дээр газрын төлбөр гэсэн зардал байхгүй. Батлагдсан төсөвтөө тааруулаад зохицуулаад төлөөд явдаг. Тиймээс хөнгөлөлт чөлөөлөлт дээр төрийн байгууллагын эзэмшиж буй газрыг оруулмаар байна.
- 2025-12-23 09:14:20
- 192.168.*.*
Ашигт малтмал ашиглах зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээний доод хязгаарыг 0.1 болгох.
- 2025-12-23 09:18:36
- 82.165.*.*
Үйлдвэрлэл технологийн паркийн зориулалттай газар дээр тусгай зөвшөөрөл авсанаас хойш чөлөөлөхөөр оруулмаар байна. Тусгай зөвшөөрөл авах шалгуур өөрөө нэлээн цензуртэй байгаа. Үнэхээр бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол дэмжих нь зүйтэй.
- 2025-12-23 09:20:11
- 82.165.*.*
хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хувь хэмжээний хязгаарыг хуучнаар нь байлгах хэрэгтэй
- 2025-12-23 09:24:37
- 192.168.*.*
Sain baitsgaana uu. Bvh toriin baiguullagiig choloolohoo baig gehed tsetserleg surguuli shig ZDTG-g tolboroos choloolmoor baina. Tosowt ni gazriin tolbor gej hezee ch suugdaj orj irdeggvi. Jil bolgon l toswiin tosoololdoo bichij ywuuldag huuchin l oniihooroo bahi baidgaaraa hasagdaad irdeg. Jil bolgon l ortei.
- 2025-12-23 15:19:55
- 202.131.*.*
Mon malchdiig belcheeriin tolboroos cholooloh. Malchid oron nutagtaa maliin holiin tatwar gej toldog. Neg malaas 2 tatwar awch bna gesen vg. Vvniig bodoltsoh
- 2025-12-23 15:21:56
- 202.131.*.*
Хавсралт файлууд
| Төрөл | Огноо | файлын нэр |
|---|---|---|
| 2025-11-24 | 2.Төлбөрийн хууль-төсөл 20251120.pdf |