Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр
“Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалаар шинэчлэн баталлаа.
Зохион байгуулалтын бүтэц: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь дарга, орлогч дарга, 11 нэгжтэйгээр ажиллаж байсан бол шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар дарга, орлогч дарга, 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулна.
Агентлаг Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх 16 чиг үүргээс 8-ыг нь хариуцан гүйцэтгэж байсан ба эдгээр чиг үүргүүдийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн тул барилгын чиг үүрэг хариуцан ажиллаж байсан 2 хэлтсийг хот байгуулалтын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчлөн зохион байгуулсан. Түүнчлэн Инженер хайгуул мониторингийн хэлтсийн нэрийг Суурь судалгаа, мониторингийн хэлтэс болгон хэлтсийн чиг үүрэгт зарим өөрчлөлт орсон.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү