ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /Газрын удирдлагын нэгдсэн цахим систем/

1.    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь ГЗБГЗЗГ/202304030 дугаартай “Газрын удирдлагын нэгдсэн цахим системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах” ажил /Газрын үнэлгээ, Газрын төлбөр татварын систем, Газрын биржийн цахим систем, Газрын кадастрын мэдээллийн систем, Хаягийн мэдээллийн нэгдсэн систем, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим ситем, Газрын мониторингийн цахим систем, Хот байгуулалтын кадастрын цахим систем/- ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газрын удирдлагын нэгдсэн цахим системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах ажил хийж гүйцэтгэнэ.

 3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах  мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

              I.       Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан мэдээлэл;

Газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгээс доошгүй  цахим систем хийж байсан туршлага бүхий хуулийн этгээд байх /гэрээ, ажил дүгнэсэн акт/

             II.       Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл;

·         Хөгжүүлэгч/Программист/-3

Өгөгдлийн ухаан, өгөгдлийн сангийн загварчлал, программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгссөн 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Гэрээт ажилтан -1 байж болно.

·         Инженер-1

Газарзүйн мэдээллийн систем, байгал орчныг зайнаас тандан судлал чиглэлээр суралцаж төгссөн 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай үндсэн ажилтан байх.

·         Мэргэшсэн инженер-1

Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээний чиглэлээр суралцаж төгссөн, мэргэшсэн зэргийн сертификаттай байх. Гэрээт ажилтан байж болно.

 

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) – ээр 2023 оны 05 дүгээр сарын 01-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү

Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1680788334721

 

Монгол Улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,

Засгийн газрын 12-р байр, Газар зохион байгуулалт, геодези,

зураг зүйн газар, 120 тоот 

Утас: 51-264596