“ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АЖЛЫН ТЕХНИКИЙН ТӨСӨЛ, ТАЙЛАН БИЧИХ ДҮРЭМ” БАТЛАГДЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар А/358 дугаар тушаалаар “Геодези, зураг зүйн ажлын техникийн төсөл, тайлан бичих дүрэм” батлагдлаа.
Монгол Улсын нэгдсэн төсөв, орон нутгийн төсөв, гадаадын тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх улсын болон салбар дундын ач холбогдол бүхий геодези, зураг зүйн ажлууд, геодези, зураг зүйн салбарын бус байгууллагын зориулалттай геодези, зураг зүйн 10.1 сая төгрөгөөс их төсөвт өртөгтэй ажилд энэ дүрмийн дагуу техникийн төсөл бичнэ.
- Улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх геодези, зураг зүйн ажлын техникийн төслийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан техник эдийн засгийн үндэслэлийн дагуу боловсруулсан техникийн даалгаврын дагуу бичнэ.
- Энэ дүрмийн 1.4-т дурдсан геодези, зураг зүйн ажлын техникийн даалгаврыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлах, энэ байгууллагын саналыг авсны үндсэн дээр захиалагч байгууллага баталж болно.
- Геодези, зураг зүйн ажлын техникийн тайлан бичихэд энэ дүрмийг баримтална.
- Энэ дүрмийн дагуу боловсруулж, батлагдсан техникийн тайлан нь геодези, зураг зүйн ажлын бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын үр дүнгийн үндсэн баримт болно.
- Техникийн төсөл, тайлангийн хувийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мөрддөг журмыг дагуу геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд ирүүлсэн байна.
Хавсралт файлууд
| Төрөл | Огноо | файлын нэр |
|---|---|---|
| 2025-12-09 | ДҮРЭМ .2022.05.25-2025-har.pdf |