“БАРИЛГАЧДЫН ӨДӨР-2021”-ийн хүрээнд “Удирдах ажилтны зөвлөгөөн” цахимаар зохион байгуулагдлаа

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “БАРИЛГАЧДЫН ӨДӨР-2021”-ийн хүрээнд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд:

·         БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар,

·         ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү

·         Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар

·         Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга  

·         ГЗБГЗЗГ-ын газар, хэлтсийн дарга нар, албан хаагчид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр Газрын чиглэлээр бодлого, хууль эрх зүйн орчны талаар баримталж буй бодлого, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Газрын захиалгат хянан баталгаа, Кадастр, Газар зохион байгуулалт, Орон зайн мэдээлэл, технологи, Архивын мэдээлэл, Хот байгуулалтын чиглэлээр 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын товч танилцуулга, үр дүн, 2022 оны зорилт, төлөвлөсөн томоохон ажил, цаашид анхаарах асуудлууд, орон нутгийн оролцооны тухай хэлэлцлээ.

Мөн Барилгын захиалагчийн техник хяналтын зардлыг зарцуулах журмын төслийн хэлэлцүүлэг болон Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цахим системийн хэрэглээний талаар орон нутагт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Зөвлөгөөний төгсгөлд Орлогч дарга М.Буяндэлгэр хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналаа шийдлийн хамт хяналт, шалгалтаар очиж ажиллах албан хаагчдад танилцуулж, хүлээлгэн өгөх. Салбарын хүрээнд хийгдэж буй ажлынхаа хүндрэл, бэрхшээл болон авилгын индексийг бууруулах тал дээр хэрэгжүүлж байгаа ажлууд, мөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн үйлчилгээнээс үүссэн бухимдал, хүсэлттэй холбоотой ажлын байранд үүсч буй хүндрэл зэргийг зөв хэлбэрээр сурталчилан таниулах тал дээр цаашид анхаарч ажиллахыг зөвлөлөө.