БЭЛЧЭЭР ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ АЖЛЫН ҮР ДҮНГ НЭГТГЭСЭН ҮНДЭСНИЙ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Газрын тухай хуулийн 23.2.10-д “Газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих” болон 23.2.21-д “Газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий мониторингийн сүлжээ ажиллуулах” гэж заасны дагуу үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлаг “Ногоон алт - Малын эрүүл мэнд төсөл”-тэй хамтран 2015 оноос “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг санаачлан эхлүүлж, өдгөө 6 дахь жилдээ хэрэгжиж байна.
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажилд идэвх санаачлагатай оролцож ажилласан бүх албан хаагч, мэргэжилтнүүд болон сумын Газрын даамлын хичээл зүтгэлээр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэн “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан” номыг хэвлүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байна.
Та бүхэн энэхүү тайланг https://gazar.gov.mn/report/other/belcheer-tailan холбоосоор хандаж үзнэ үү.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү