БУЛГАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөн Булган аймагт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газрын удирдлагууд Булган аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд Булган аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн нийт албан хаагчидтай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Булган аймгийн ГХБХБГ-ын албан хаагчдын зүгээс хүний нөөцийн дутагдалтай байдал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хот суурины газрын ангилал шилжүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар санал солилцлоо.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагуудын зүгээс 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдад дараах зөвлөмж, чиглэлүүдийг өгч ажиллаа. Үүнд:





Уулзалтын төгсгөлд ГЗБГЗЗЕГ-ын удирдлагуудаас аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх тал дээр мэргэжил арга зүйгээр хангаж, арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү