ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ /UNCCD/-ЫН ТАЛУУДЫН 16 ДУГААР БАГА ХУРАЛ /COP16/-Д ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 16 дугаар бага хурал /COP16/ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод 2024 оны 12 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд Ногоон бүс /Green zone/, Хөх бүс /Blue zone/ гэсэн 2 бүсэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ногоон бүсэд олон нийтэд нээлттэйгээр эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан, шинжлэх ухааны ололт амжилтыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон төрлийн хурал, семнар, улс орнуудын арга хэмжээ, сургалтууд зохион байгуулагдаж байна.

Ногоон бүсийн хуралд тус газрын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяа нар 2024 оны 12 дугаар сарын 05-13-ны өдрүүдэд “ГЕО-Газрын доройтлыг тэглэх /GEO LDN/” хөтөлбөрийн Монгол Улсын багийн гишүүдийн хувиар оролцож байгаа бөгөөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг санхүүгийн болоод бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 Тус хурлын үер “GEO LDN” хөтөлбөрийн “Дэлхийн уулзалт, яриа форум”-д оролцож, газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлт, нөхөн сэргээлт (Монгол орын зүүн бүсийн жишээн дээр)-ийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар багаараа танилцуулга хийж, бэлчээрийн фото-мониторингийн үйл ажиллагаа, газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний цахим систем, газрын мониторингийн системийн талаар ногоон болон цэнхэр бүсийн оролцогчдод танилцуулан, бусад орны төлөөлөгчидтэй туршлага солилцож, хөтөлбөрийн дагуу хурал, сургалт, семинарт оролцож байна.

Дашрамд дурдахад дараагийн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулагдах юм.

 #COP16Riyadh #EasternSteppeProject #Drylands #GEOLDN

#FAOMongolia, #WWFMongolia, #AHEC, #EasternSteppeProject #GenerationRestoration #Drylands#Газарзүйгеоэкологийнхүрээлэн