Салбартаа амжилт гаргасан эрхэмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ.
Энэ онд Монгол улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан эзэмшсэн ажил мэргэжилдээ эзэн нь болж, төр түмнийхээ төлөө ажил үйлсээ зориулан хөдөлмөрлөсөн салбарын ахмад буурлууд болон одоо ажиллаж буй хүмүүс Төрийн дээд одон, медаль гардан авч байна.
Шагналыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай гардуулан өглөө.
ТӨРИЙН ДЭЭД “АЛТАН ГАДАС” ОДОНГООР:
• Пэрэнлэйгийн Энх-Амгалан /Монголын Геодези, зураг зүй, фотограмметрийн холбооны ахмад настан/;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
• Алтангэрэлийн Долгорсүрэн /Топсүрвэй ХХК-ийн гүйцэтгэх захирал/;
• Жигжиддондовын Сэргээхдэмбэрэл /Бэйс пойнт ХХК-ийн ерөнхий инженер/;
• Лантуугийн Уранбилэг /Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч/;
• Энхтүвшингийн Эрхэмбаяр /Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн багш/;
• Дугарсүрэнгийн Мөнхбаяр /Грандмэп инженеринг ХХК-ийн ерөнхий инженер/;
• Төрбатын Шинэбаяр /Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн багш, лабораторын эрхлэгч/;