“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЁС ЗҮЙ” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөрийг сурталчилан таниулах, төрийн албан хаагчийн хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг таниулах, чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлэх, цахим орчин дахь ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамт олныг идэвхжүүлэх, хамтач байдлыг бэхжүүлэхэд оршино.

 Хамрах хүрээ:

  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудын албан хаагчид оролцоно.

Зохион байгуулалт:

·         Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын нийт албан хаагчдыг 4 багт хуваан оролцуулна.

·         21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүр нэг баг оролцуулна.

·         Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 4 баг оролцуулна.

·         Баг бүр багийн ахлагчийг томилсон байна.

·         Уралдааны шүүгчээр байгууллагын ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд ажиллана.

·         Шүүгчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн 1 хүнийг оролцуулж болно.

Зохион байгуулагдах хугацаа:

  • Бүтээл хүлээн авах хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байна.

           Уралдааны даалгавар:

  • Баг бүр цахим орчин дахь ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сурталчлах, танин мэдэхүйн чиглэлээр сургалт, мэдээллийн бүтээл (контент, шторк) бэлтгэж байгууллагын ёс зүйн дэд хороонд ирүүлнэ.
  • Баг бүр 1 бүтээл ирүүлнэ.
  • Бүтээл нь 30-60 секундын хугацаатай байна.
  • Бүтээл нь цахим орчинд болж буй сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, багасгах, танин мэдэхүйн чиглэлээр товч, тодорхой саналыг дэвшүүлсэн, цаашид ажилтан, албан хаагчдыг болон олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр ашиглагдахуйц байна.

     Дүгнэх журам:

  • Баг бүрийн ирүүлсэн бүтээлийн хийц, агуулга, чанарыг харгалзан үзэж 0-5 хүртэл оноогоор дүгнэнэ.
  • Ирүүлсэн бүтээлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын байдлаар 0-5 хүртэл оноогоор дүгнэнэ.
  • 5 шүүгчийн нийт онооны дунджаар хамгийн их онооноос бага оноо руу дараалуулан эзлэх байрыг шалгаруулна.

Шагнал урамшуулал:

  • Шүүгчид уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулж, 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уралдааны дүнг танилцуулж шагналыг гардуулна.
  • Багуудаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар 1-3 байр шалгаруулна.

ü  1 дүгээр байр 800000 (найман зуун мянган) төгрөг

ü  2 дугаар байр  500000 (таван зуун мянган) төгрөг

ü  3 дугаар байр  300000 (гурван зуун мянган) төгрөг

Бусад:

  • Шалгарсан шилдэг бүтээлүүдийг байгууллагын цахим хуудсанд байршуулж сурталчлах, хамт олныг болон олон нийтийг цахим орчин дахь ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ашиглаж үр нөлөөг дээшлүүлнэ.
  • Тэмцээний шагнал гардуулах үеэр “Байгууллага, хамт олны ёс зүй, цаашид анхаарах асуудал” сэдэвт мэдээлэл сургалтыг мэргэжлийн сургагч багштай хамтран зохион байгуулна.

  

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО