ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ЗӨВЛӨМЖ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 2026 оны 4 дүгээр сард Салбарын хэмжээнд соён гэгээрүүлэх нөлөөллийн сарын аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон салбар байгууллагуудын хэмжээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан мөрдөх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зөвлөмжийг хүргүүлж байна. Нийт албан хаагчид зөвлөмжтэй танилцаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж ажиллана уу.