ЦАХИМ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбоотой төрөөс газрын талаар баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд 21 аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, 330 сумын Газрын даамал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтэн нарт цахим сургалт зохион байгууллаа.
Сургалт дараах сэдвийн хүрээнд хийгдлээ. Үүнд:
✅Тус газрын даргын 2025 оны А/28 дугаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс, заагийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” тушаалын дагуу Хилийн цэсийн мэдээллийн системийн хэрэглэгчийн сургалт;
✅“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль, түүнийг дагалдан гарсан журмуудын талаар танилцуулга;
✅Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, мөн түүнийг дагалдан батлагдсан дүрэм, журмуудын хэрэгжилтийн судалгаа, үр дагаварт үнэлгээ хийх судалгааны ажлын танилцуулга;
✅Хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтын хамгаалалтын бүс, зурвас газрын мэдээллийг бүрдүүлэх, системд бүртгэхэд бэлтгэх талаарх танилцуулга;
Сургалтад Монгол Улсын Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Э.Дондмаа, Монголын барилгын үндэсний ассоциацийн Салбарын бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх сургагч багш М.Энхбаатар, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Дэд төв, дагуул хотын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал нар оролцож Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, оролцогчдын асуултад хариулж, зөвлөмж өглөө.