ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

 

           

2025 оны 03 дугаар сарын 14

 

                       

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар ньАрхивын цахим системийн нэмэлт хөгжүүлэлт хийх ажил-ыг архивын цахимжуулсан мэдээллийг газар зүйн байрлалаар холбон гүйцэтгүүлэхээр хүн, хуулийн этгээдийг үнийн саналыг дараах материалыг шаардлага хангасан нотлох баримтын хамт ирүүлэхийг урьж байна.

 

Хуулийн этгээдийн хувьд:

-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/-ыг 2023, 2024 оны цахим санхүүгийн тайлангийн системд  баталгаажсан тайлан илгээх

-Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд хугацаа хэтэрсэн өр, төлбөргүй тухай хүчин төгөлдөр лавлагаа

-Нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын өр төлбөргүй тухай тодорхойлолт

 

Хувь хүн:

-Хувь хүний орлогын албан татвар /ТТ-06-ХГ/-ын тайланг цахим татварын системд баталгаажсангаар

-Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд хугацаа хэтэрсэн өр, төлбөргүй тухай хүчин төгөлдөр лавлагаа

 

Мөн хүн, хуулийн этгээд нь:

-Сүүлийн 2-оос доошгүй жил өгөгдлийн сан болон цахим системийн хөгжүүлэлттэй ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, нотлох баримт гүйцэтгэсэн ажлын жагсаалт, (гэрээний үнэ, гүйцэтгэсэн хугацаа) гэрээ дүгнэсэн болон ажил хүлээлгэн өгсөн акт, дүгнэлт

-Үнийн санал, гүйцэтгэх хугацааны саналыг ирүүлнэ.

 

Саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим шуудангаар хүлээн авах ба үнийн саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

 

Сонирхож байгаа хүн, хуулийн этгээд мэдээллийг дараах утсаар холбогдон авна уу.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

4 дүгээр хороо, Барилгачдын талбай,

Засгийн газрын XII байр.

Утасны дугаар: 51-264212

Цахим шуудангийн хаяг: mandkhai.l@gazar.gov.mn