ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Нийслэл, 21 аймгийн хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд хот байгуулалтын кадастрын цахим системийн сургалтыг 21 аймгийн ГХБХБГ-ын ерөнхий архитектор, хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 54 албан хаагчдыг хамруулан 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа.
Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/- ээр иргэн, хуулийн этгээд барилга барих хүсэлтээ гаргахаас эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргах зэрэг барилгын зөвшөөрлийн шат дараалсан үйл ажиллагааг цахимаар олгох, хүлээн авах боломжтой болсон.
Мөн Улсын хэмжээнд 500,000 гаруй барилгын мэдээллийн санг үүсгэн газар болон үл хөдлөх, эд хөрөнгийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлснээр гурав болон дөрвөн /3d, 4d/ хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулах суурь бүрдэх юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү