ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

 

Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих цахим систем (https://license.gazar.gov.)-ийнБайгууллагын  тайлан илгээх хэсгийг 2024 оны 02 дугаар сарын 20-оос 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 30 хоногийн  хугацаатайгаар нээснийг мэдэгдэж байна.

Иймд өмнөх оны гэрээ дүгнэсэн актыг нөхөн авах, 2023 оны байгууллагын жилийн эцсийн ажлын тайланг ирүүлээгүй хуулийн этгээд дээрх хугацаанд ирүүлж гэрээний үүргээ биелүүлэн ажиллана уу. Мөн цаашид ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу байгууллагын жилийн эцсийн ажлын тайланг тайлант хугацаанд ирүүлээгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагын эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.