ДЭЛХИЙН НАВИГАЦИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН СИСТЕМИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээ олон улсын хурал Финланд улсын Хэлсинк хотноо зохион байгуулагдаж байна. Тус хурлыг НҮБ-н Сансар Судлалын Алба (UNOOSA- United Nations Office for Outer Space Affairs ) болон Финландын Үндэсний газрын хэмжил зураглалын Хүрээлэн (NLSI- National Land Survey of Finland)-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 31 орны 120 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн гол сэдвийг, GNSS-н дэлхий нийтийн хэрэглээний хөгжил дэвшил, инноваци, тулгамдаж буй асуудал хэмээн тодорхойлсон байна.
Тус хуралд Монгол улс “GNSS-н үр ашигтай менежментийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл” гэсэн агуулгын дор оролцож байна.
Өнөөгийн байдлаар сансараас навигацийн хиймэл дагуул ашиглан кадастрын зургийг 2 см-ын нарийвчлалтайгаар буулгаж байгаа бөгөөд Монгол улсын хувьд төрийн хөрөнгө оруулалттай 43, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай 20 GNSS-ын станц үйл ажилагаа явуулж байна.
Дэлхийн бусад орнууд сансарын навигацийн хиймэл дагуул дээр суурилан, мэдээллийг хурдан шуурхай боловсруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал Япон улс гэхэд 1500 GNSS-ын станцыг ашигладаг байна.
Цаашид Монгол улсын хувьд GNSS-ын салбарт төр хувийн хэвшлийн хамтарсан, бие биенээ дэмжсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү