XЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОЛЛОО
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Булган, Матад, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ландшафтын нэгдмэл түвшинд #Дорнодхээрийнтөсөл, 3 аймгийн хамтарсан санхүүжилтээр боловсруулан батлууллаа.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, газрын бүтээмжийн өөрчлөлт, цагаан зээрийн холбоос нутаг, цэн тогорууны чухал амьдрах орчин зэрэг судалгааны үр дүнд тулгуурлан шинэлэг нэг аргазүйгээр боловсруулж зүүн бүсийн хэмжээнд байгаль хамгааллын асуудлыг харгалзсан газрын нэгдмэл түвшний төлөвлөгөөтэй боллоо.
Иргэд, олон нийтийн оролцоо:
Аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд 110 гаруй удаагийн аймаг, сумын ажлын хэсгийн болон бусад холбогдох хурал, хэлэлцүүлгээр нийт 11,173 (47% эрэгтэй, 53% эмэгтэй) иргэд саналаа өгч, газрыг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шийдлийг хамтдаа хэлэлцэж, төлөвлөгөөндөө тусгалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү