ЕВРАЗИЙН ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН 10 ДУГААР ХУРАЛ ЯВАГДАЖ БАЙНА

Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний өдөр 6 улсын 10 сонирхолтой илтгэл тавигдав. Үүнд:
✅Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай “Монгол Улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн стратеги”;
✅ ГЗБГЗЗЕГ-ын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Монгол Улсын орон зайн суурь өгөгдөл”;
✅Бүгд Найрамдах Беларусь улсын Үндэсний кадастрын агентлагийн Газарзүйн мэдээллийн системийн газрын дарга Марина Литреева “Беларус улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсэг”;
✅Бүгд Найрамдах Беларус улсын “Белгеодезия” үйлдвэрийн газрын кадастр, геомэдээллийн системийн ахлах мэргэжилтэн Юрий Капильский “Үндэсний геопортал - засгийн газар болон нийгмийг орон зайн өгөгдлөөр холбогч төв”;
✅БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагийн Орлогч даргын зөвлөх Парк Хе Сүк “Гео-орон зайн өгөгдлийн өнөөгийн байдал”;
✅БНСУ-ын Орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагийн зөвлөх менежер Др.Ли Донг Сунг “Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн санаачилга болон БНСУ-тай хамтран зохион байгуулж буй Орон зайн мэдээллийн хүний нөөцийн сургалтын төслүүд” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол Улсад хүрэлцэн ирж чадаагүй ч онлайнаар дараах гурван улсаас илтгэл тавьж оролцлоо. Үүнд:
✅ Казахстан улсын Үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн кадастрын газрын захирал Куат Сагадиев “Казахстан улсад хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн кадастр”;
✅Киргиз улсын Хэмжил, зураглалын агентлагийн орлогч дарга Изабеков.Н.Д “Киргиз улсын газрын мэдээллийн менежментийг сайжруулах үйл ажиллагаа”;
✅Тажикистан улсын Аэрогеодези улсын үйлдвэрийн газрын Олон улсын харилцаа, мониторингийн хэлтсийн дарга Мирзоев Искандар “Тажикистан улсын Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдлаа.